АНУ-ын улс төрчид халдварт өвчнийг ашиглан ашиг олох гэж байгаа нь аргагүй байдалд хийж байгаа сонголт юм

unnamed-1Сүүлийн өдрүүдэд Хятад улс бүх хүчээ дайчлан шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгаатай тэмцэж байхад олон улсын хамтын нийгэмлэг төрөл бүрийн арга хэлбэрээр Хятад улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Гэвч АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс саяхан Хятадын халдварт өвчин боловсруулах аж үйлдвэрийн АНУ-д буцахыг түргэтгэхэд “тустай” гэсэн гажуу яриа тавьж, олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртсөн байна.

ХТРТ-ийн 4-ний өдөр нийтэлсэн тоймчийн өгүүлэлд тэмдэглэхдээ, халдварт өвчин бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа хамтын сорилт бөгөөд түүний тархалт үндэсний зааг гэж байхгүй юм. Одоо Хятадын засгийн газар бүх талын хамгийн чанга сэргийлэлтийн арга хэмжээ авч байгаагийн олонх нь “Олон улсын эрүүл мэндийн заалт”-ын шаардлагаас давсан байна. Үүний зорилго нь Хятадын ард түмнийг хамгаалах төдийгүй дэлхийн ард түмнийг хамгаалахын төлөө юм гэжээ.

Гэвч дэлхийн цорын ганц хэт их гүрэн болсон АНУ өнөө болтол Хятадын талд ямар бодит дэмжлэг үзүүлээгүй мөртөө хамгийн түрүүнд Хятадын иргэдийн хилээр нь орохыг бүх талаар хязгаарлаж, тасралтгүй цуурхал яриа тарааж, үймээн дэгдээж байна. АНУ-ын худалдааны сайд Уилбур Россын халдварт өвчнийг далимдуулан ашиг олох гэсэн гаж яриа нь хамгийн үндсэн ёс суртахуун болон өр сэтгэл гэж байхгүйг харуулж, АНУ-ын зарим улс төрчид хэт хуванцар гэдгийг илрүүлж, тэдний “аз туршсан тоглоом”-ын сэтгэхүйгээ орхихгүй, Хятад улсад ашиггүй бүхэн АНУ-д ашигтай гэж мужуудаар үзэж байна. Уилбур Росст ч эдийн засгийн ерийн мэдлэг дутаж, өөр өөрийн давуугаараа олон улсын ажлын хуваарилалт хийж, дутагдалтай талаа нөхөж, харилцан ашигтай хамтаар хожсон байдал бий болгохыг олж харахгүй байна. Энэ сонгуулийн АНУ-ын засгийн газар АНУ-ын боловсруулах аж үйлдвэрийг сэргэн мандуулахаар чармайж байгаа хэдий ч ямар ч үр дүнгүй байгаа нөхцөлд Росс Хятадад болж байгаа халдварт өвчнийг ашиглан аж үйлдвэрээ буцаан аваачихыг хүсэж байгаа нь аргагүй байдалд хийж байгаа сонголт юм.

Хятад улс бол 1 тэрбум 400 сая хүн амтай том зах зээл бөгөөд тасралтгүй өсөн бойжиж байгаа дунд орлоготой хүмүүстэй. Мөн хэдэн саяар тоологдох өндөр ур чадвартай хөдөлмөр хүчтэй, орчин үеийн дэд бүтцийн сүлжээтэй бөгөөд дэлхийд хамгийн бүрэн аж үйлдвэрийн төрөл занартай байж, үндсэн дамнасан аж ахуйн нэгжид аж үйлдвэрийн бүрхэн бүтэн гинжин холбоос, хангамжийн гинжин холбоосыг ханган өгч чадна. Энэ бол Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтаар хожих чухал тулах хүчин мөн. Одоо халдварт өвчин газар авч Хятадын эдийн засагт нөлөөлөх нь гарцаагүй юм. Гэвч энэ үр нөлөө түр цагийн бөгөөд шат үетэй байх болно. Хятадын зах зээлийн өвөрмөц тал болон амьжиргааны хүч өнө удаан байж, Хятадын эдийн засаг урт хугацаагаар сайн тийш хөгжих үндсэн байдал өөрчлөгдөхгүй юм.

http://undesten.mn/111295.html


URL:

Сэтгэгдэл бичих