Хаягдал батерей,шороо,чулууг бутлан кофе хийж байсан Вьетнам үйлдвэр баригджээ
Хэрэглэсэн батерей, тоос шороо, чулуу зэрэг аюултай материалаар маш муу чанарын кофе үйлдвэрлэдэг байсан Вьетнамын нэгэн үйлдвэрийг тогтоон, үйл ажиллагааг нь зогсоосон талаар тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.
Вьетнамын Дак Р’Лап дүүргийн Дак Век Коммэд байрладаг тус гэр бүлийн үйлдвэрийг оршин суугчдын мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан тогтоож чаджээ.
Дээрх хортой материалуудаас гадна нэгжлэгийн үед батерейнаас гаргаж авсан 77 паунд хар нунтаг, нэг хувин хар шингэн, батерейн гаднах хальсан бүрхүүлээр дүүргэсэн савнууд илэрчээ. Үйлдвэрийн эздийн хэлснээр бусад үйлдвэрээс гологдсон кофены шошыг хямд үнээр авч бусад түүхий эдүүдтэйгээ хольж, батерейнаас гаргаж авсан хар нунтгаар өнгө оруулдаг байсан байна.
Мэдүүлгээр аль хэдийн гурав орчим тонн кофег худалдаалсан нь тогтоогдсон бөгөөд хаягдал материалуудаар хийсэн 12 тонн кофег хураан авчээ.
Эх сурвалж: newsweek.com
URL: