Титэм вирүсийн халдвар хэзээ буурах вэ?

1-1000x57001. Энэ асуултанд шууд товчоор “дулаан орохоор” хэмээн хариулж болох юм. Аливаа ханиад томуу бүгд л өвөл цагт дэлгэрээд дулаан орохоор арилдаг шүү дээ. Тэр жишгийн дагуу арилах магадлалтай гэж хятадын эмч мэргэжилтэнгүүд ярьж байна.

02. Өнөөдөр хятадын төв телевизийн нэвтрүүлгээр уг өвчний талаар нэлээд гүнзгий ойлголт авав. Хятадад төдий тооны хүн өвчилж бараг ойролцоо тооны сэжигтэй хүмүүс байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байгаа. Миний хувьд халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг хэлээд байгаа юм болов уу гэж боддог байтал үгүй гэнэ ээ.

03. Осолгүй титэм вирусын халдвар авч өвчилсөн, өвчний бүх шинж тэмдэг, хүндрэлүүд таараад байгаа хэр нь шинжилгээний дүн “СӨРӨГ” гараад байгаа хүмүүсийг сэжигтэй ангилалд багтааж адилхан эмчийн хяналтанд байлгаж байгаа юм байна шүү. Манай халдвартынхан халуурсан иргэнээс шинжилгээ авахад хариу нь “Сөрөг” гарсан гэж ам бардам яриад байгаа. Тийм хүмүүсийг сэжигтэнгийн тоонд оруулж хараа хяналтанд байлгах хэрэгтэй болохыг дээрхи мэдээлэл сануулав.

04. Ер нь титэм вирусын өвчлөлийг оношилж, түүнийг эмчлэхэд эмч мэргэжилтэнгүүдэд учирч байгаа хамгийн том хүндрэл нь “Хуурамч сөрөг” хэмээх мэдээлэлд хууртаж байсан явдал гэж Хятадын том мэргэжилтэн ярьж байна. Халдвар авсан 10 эхээс төрсөн хүүхэд бүгд эрүүл гарсан атал нэг нярайд 36 цагийн дараа хөнгөн хэлбэрийн вирусын өвчлөлийн эмгэг шинж илэрсэн нь мэргэжилтэнгүүдийн гайхшийг барсан тохиолдол болж байгаа ажээ. Учир нь тэр нярайг төрсөний дараахан шинжилгээнд хамруулахад хариу нь “Сөрөг” гэж гарсан байна.

Boldbaatar Dorjsuren

 


URL:

Сэтгэгдэл бичих