Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа агсны 127 жилийн ой тохиож байна

 5e3bc98587c6dД.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа агсны мэндэлсний 127 жилийн ой өнөөдөр тохиож байна

Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулагч, Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг Нэмэндэйн Янжмаа нь 1893 оны 2 дугаар сарын 6-нд “Их хүрээ”-нд буюу одоогийн Улаанбаатар хотноо мэндэлжээ.

Н.Янжмаа нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 17 жил удирдсан, эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч байсан бөгөөд эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Тэрээр, 1924 онд Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг гэх Азид анхдагчдын нэг болсон эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулалцан эмэгтэйчүүдийг соёлжуулах бичиг үсэгтэй болгох, ахуйд соёл нэвтрүүлэх асар том ажил үүргийг манлайлж байжээ.

Түүнчлэн хань Д.Сүхбаатарын манлайлан оролцож байсан хувьсгалын их үйл хэрэгт ч гар бие оролцсон юм. Тэрээр:

  • 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга, Эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга
  • 1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга,
  • 1921-1924, 1940-1947 онд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, 1941-1947 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар
  • 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар
  • 1948 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргын орлогч
  • 1949 онд улсын Бага хурлын гишүүнээр
  • 1948-1949 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэд даргаар,
  • 1950 оноос эхлэн Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар
  • 1951 оноос БНМАУ-ын Ардын Их Хурлын 1,2,3,4 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар
  • 1953 онд Ардын Их Хурлын даргаар тус тус сонгогдон ажиллаж байв.

URL:

Сэтгэгдэл бичих