НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорилоо
Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас хоёр хүнийг цагдан хорилоо. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны дарга Ч-тэй хамт саатуулсан байна. Тэднийг нэг сар хорих шүүгчийн захирамж гарсан тул яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачих гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.
URL: