“Шинжлэх ухаан технологийн сан”-ийн захирал асан Д. Энхжаргалийн хууль бус үйлдэлүүд
“Шинжлэх ухаан технологийн сан”-ын захирлын үүргийг 2016 оны 11 сараас 2019 оны 1 сар хүртэл Дамдингийн Энхжаргал гэгч эмэгтэй удирдсан. Тэрээр сангийн захирлаар ажиллах хугацаандаа салбарын сайдын бүрэн эрхэд халдаж, “Шинжлэх ухаан технологийн сан”-ын бүтцэд өөрчлөлт оруулан “Орон тооны бус зөвлөл” гэгчийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэдэнд олгосон урамшуулал нэрээр 7,5 сая төгрөгийг төсвөөс гаргуулсан ч ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй.
Мөн тухайн байгууллагад огт ажилладаггүй хүнд цалин бодуулж авчээ. Тухайлбал: Шинжлэх ухаан технологийн санд огт ажилладаггүй хүнийг техникчийн орон тоонд давхардуулан томилж, 3,8 сая төгрөг төсвөөс олгосон байна. Д.Энхжаргалийн ажилд авсан тэр хүнийг байгууллагын ажилчид нь нэг ч удаа хараагүй гэдэгээ ийнхүү гарын үсгээр баталгаажуулж өгчээ.
Захирал Дамдингийн Энхжаргал нь өөрийн төрсөн дүү Дамдингийн Амгалан-Энхийг 2016.12.13-ны өдөр “Шинжлэх ухаан технологийн сан”-д мэргэжилтнээр өөрөө тушаал гаргаж авахдаа овгийг нь зориудаар Дамирангийн Амгалан-Энх болгон өөрчилж, хуурамчаар бичиг баримт үйлдэн, сарын 536 мянган төгрөгийн цалин төсвөөс олгосон байна.
Тухайн байгууллагын нягтлан бодогч цалингийн цэс дээрээ Дамирангийн Амгалан-Энх гэж бичээд цалинг нь шилжүүлэхэд хэд хэдэн удаа буцаалт ирснээр Дамирангийн биш Дамдингийн гэдгийг нь мэдсэн гэнэ. Түүнээс хойш цалингийн цэс дээр овгийг зөвхөн Д үсгээр тэмдэглэдэг болж.
Мөн тэрээр захиалгат төсөл хэрэгжүүлэх 89 сая төгрөгийн гэрээнд санхүүжүүлэгчийг төлөөлж,гарын үсэг зурсан атлаа төслийн багт өөрөө гүйцэтгэгчээр орж ажиллан ашиг сонирхолын зөрчил үүсгэжээ. Энэ мэтчилэнгээр хууль зөрчиж 130 орчим сая төгрөгийн хохирол улсад учруулсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй учраас түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх гомдлыг холбогдох газруудад гаргаад байгаа юм.
Д.Энхжаргал нь 2012-2015 оны хооронд 3асгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа ч “Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт хууль бусаар тендер өгсөн гэх үндэслэлээр АТГ-т шалгаж байсан билээ. Түүний нөхөр болон хүу нь бусдад тендер авч өгнө хэмээн бусдаас их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр мөн АТГ-т шалгагдаж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: SERUULEG.MN
URL: