Гэртээ цоожлогдож үлдсэн нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ

9057

Дархан-Уул аймгийн Дархан суманд 1-5 насны гурван эмэгтэй хүүхэд цахилгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Орхон аймгаас Дарханд түр оршин суухдаа иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн гурван хүүхэд халуун шалзарч энджээ.

Дуудлага өчигдөр 17:19 цагт шуурхай удирдлагын төвд очжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очсон байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.

Талийгаач хүүхдийн ээж нь Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг эмэгтэй байсан ба ажилдаа явсан хойгуур нь паар нь дэлбэрч хүүхдүүд нь шалзарч нас барсан гэдгийг албан эх сурвалжууд мэдээлж байна.

У.МАНДАХ, FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих