Алдарт Харрисон Форд “Индиана Жонс”-т тав дахь удаагаа тоглоно
Домогт “Индиана Жонс” эргэн ирж гол дүрд нь Харрисон Форд тоглоно. Тав дахь киноны зураг авалт эхлэж байгааг Lucasfilm студийн ерөнхийлөгч Кэтлин Кеннеди зарлалаа.
Тэрбээр гол дүрд шинэ жүжигчин тоглож болох тухай цуу яриаг няцааж, шинэ кино нь түүхийг “дахин ачаалах” биш харин үргэлжлэл нь болно гэж нэмж хэлжээ.
Харрисон Форд нь 1981 онд “Индиана Жонс: Алдагдсан авдрыг хайсан нь” кинонд дүрмийн бус, айхтар археологичийн дүрд тогложээ. Шүтэн бишрэгчдийнхээ таашаалд нийцүүлэхийн тулд тэрээр дараагийн гурван цувралд, “Индиана Жонс ба Сүмийн зүрх” (1984), “Индиана Жонс ба сүүлчийн загалмайн замнал” (1989), “Индиана Жонс ба Болор гавлын хаант ул”с (2008) кинонуудад гол дүрээ хадгалжээ.
NME сайт Кэтлин Кеннедигийн хэлснийг иш татсанаар тэд “Индиана Жонс”-ын тухай шинэ киноны зураг авалтын талаар 2008 оноос ярьж эхэлсэн боловч дөнгөж 2015 онд л шинэ төсөл дээрээ ажиллаж эхэлсэн байна. Эхэндээ уг хувилбарыг 2019 оны 7-р сард хийхээр төлөвлөж, дараа нь 2020 оны 7-р сар болгон хойшлуулсан бөгөөд эцэст нь шинэ огноо зарласан нь 2021 оны 7-р сарын 9 юм.
URL: