Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр хил даван зугтжээ

9049

АТГ “Эрдэнэт үйлдвэр”-ийн шороон овоолгоос зэс баяжуулан авч, их хэмжээний ашиг хүртэж байсан “Ачит Ихт” ХХК-д өнгөрсөн оны аравдугаар сард шалгалт хийсэн. Улмаар тус компанийн эзэд болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Д.Цагаан, түүний дүү П.Бат-Оч, П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг, П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшин, охин Ц.Номундарь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Мөн АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэс “Ачит Ихт” ХХК-ийн  байранд нэгжлэг хийж, үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Тэгвэл тус компанийн ерөнхий захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг хил даван зугтсан мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Ташрамд дурдахад, “Ачит Ихт” компани жилдээ 10 мянган тонн катодын зэс гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадал бүхий үйлдвэрээ 2014 оны аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээнд үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихээр заасан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга асан  Ц.Даваацэрэн 2015 онд “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал  Д.Эрдэнэцэцэгтэй нууц гэрээ байгуулж, 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль хяналтынхныг ийн шалгахад хүргэсэн юм.

Э.Эрдэнэ

Эх сурвалж: Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих