З.Энхболд дарга аа, та Г.Буяндоржид ХУУРТАГДЧИХЛАА

95eec510f7220221a16c51ad878cce25-Улсынхаа төрийн тэргүүнийг хуурсан Г.Буяндоржид ямар хариуцлага хүлээлгэх вэ?-

Өнгөрсөн даваа гарагт Г.Буяндорж гэх этгээд төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг хажуудаа зогсоож байгаад өөрийгөө хохирогч болсон, хуулийнхан намайг хэлмэгдүүлсэн, 100 мянган ам.доллар нэхсэн гэх хачирхалтай зүйлсийг ярьж олныг төөрөгдөлд оруулсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Г.Буяндорж хэлмэгдэж түүнийг хилсээр гүтгэж, шоронд оруулсан уу гэдгийг сонирхъё.

Яг үнэндээ 2014 оноос эхэлж Г.Буяндорж болон түүний хамтрагч нарыг бусдын эд хөрөнгө залилсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч өнөөг болтол хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа.
Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын “Тайшин” худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьдчилгаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьдчилгаа мөнгийг шилжүүлэх байсан бол “Скай Тауэр Энх Буян” компани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуудал тухайн үед үүссэн юм. “Скай Тауэр Энх Буян” хэмээх энэ компанийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат Ууганбаяр хэмээх залуу байдаг тухай хавтаст хэрэгт авагдсан байв. Тус компани нь “Ноёд” группийн охин компани бөгөөд Г.Буяндорж Төрийн өмчит компанитай нийлж, луйвар хийсэн нь тогтоогдож байсан юм.

Хэргийн нөхцөл байдал ийм байхад Г.Буяндорж хохирогчийн дүрд тоглоод зогсохгүй бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг, Тамгын даргатай нь залилж Төрийн ордонд хээв нэг мэдээлэл хийж сүрийг үзүүлсэн нь хачирхалтай. Уг нь З.Энхболд дарга Г.Буяндоржийг дээрх мэдээллийг хийхээс өмнө түүний асуудлыг нягталж шалгах ёстой атал тэгсэнгүй. Ямартай ч өөрийгөө гурван шатны шүүхээр цагаадсан гэж шүгэл үлээж хохирогчийн дүрд тоглосон Г.Буяндоржийг шүүх ингэж шийдсэн байдаг юм.

Тэгвэл түүний нийгэмд дуулиан тарьсан хамгийн том хэрэг гэвэл 2011 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэг.

Тодруулбал, 2011 онд Г.Буяндорж нь Өвөрмонгол найз Э.Хурцаатай хамтарч “БНХАУ-ын Тяньжин хотын “Тайшин” худалдааны экспорт, импортын компанийн захирал Хаинг Донг Шинг Монголд ирэх үед уулзаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс төмрийн хүдрийн баяжмал авах гэрээг 2011оны 3 дугаар сарын 18-нд хийжээ. Гэрээний гол нөхцөл нь тус үйлдвэрээс тус компани 100 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал авахаар болж Хаинг Донг Шин гэрээний урьдчилгаа болох хоёр сая ам.долларыг 2011 оны тавдугаар сарын 13-наас 18-ны хооронд тус үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкин дахь данс руу нь шилжүүлээд нутаг буцжээ.

Ингээд 2011оны зургадугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансанд орсон хоёр сая ам.долларын 1.2 сая ам.доллар нь 2011 оны зургадугаар сарын 28-нд “Скай Тауэр Энх Буян” гэдэг нэртэй компанийн дансанд оржээ. Хачирхалтай нь тус компани нь 1.2 сая доллар шилжүүлэхээс сар гаруйхны өмнө байгуулагдсан компани байсан юм. Яагаад энэ мөнгө хаа хамаагүй компанийн дансанд орчихов.

Уг нь Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын “Тайшин” худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу тус компанийнхан урьдчилгаа мөнгө болох хоёр сая ам.долларыг шилжүүлсэн. Хэрэв урьдчилгаа мөнгийг шилжүүлэх байсан бол “Скай Тауэр Энх Буян” компани руу шилжүүлэх ёсгүй гэсэн асуудал тухайн үед үүссэн юм. “Скай Тауэр Энх Буян” хэмээх энэ компанийн эзэн нь 20 гаруй насны Сэлэнгэ аймгийн харьяат Ууганбаяр хэмээх залуу байдаг тухай хавтаст хэрэгт авагдсан байв. Тус компани нь “Ноёд” группийн охин компани бөгөөд Г.Буяндорж Төрийн өмчит компанитай нийлж, луйвар хийсэн нь тогтоогдож байсан юм.

Хэргийн нөхцөл байдал ийм байхад Г.Буяндорж хохирогчийн дүрд тоглоод зогсохгүй бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг, Тамгын даргатай нь залилж Төрийн ордонд хээв нэг мэдээлэл хийж сүрийг үзүүлсэн нь хачирхалтай. Уг нь З.Энхболд дарга Г.Буяндоржийг дээрх мэдээллийг хийхээс өмнө түүний асуудлыг нягталж шалгах ёстой атал тэгсэнгүй. Ямартай ч өөрийгөө гурван шатны шүүхээр цагаадсан гэж шүгэл үлээж хохирогчийн дүрд тоглосон Г.Буяндоржийг шүүх ингэж шийдсэн байдаг юм.

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Хурцаа, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг энэ оны нэгдүгээр сарын 13-нд хянан хэлэлцсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчдийг цагаатгасан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 8-нд хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг.

Ямартай ч Давах болон Дээд шүүх Г.Буяндоржид холбогдох хэргийн ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГООД ХЭРГИЙГ Анхан шатны шүүхэд буцаасан байхад ЕТГ-ын дарга үүнийг нягталж чадалгүй түүнд хууртагдсан нь үнэхээр өрөвдөлтэй. Түүнчлэн Г.Буяндорж гурван шатны шүүхээр цагаадсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг түмний өмнө хуурч болохгүй. Тиймээс Төрийн ордонд худал мэдээлэл хийсэн Г.Буяндоржид холбогдох хэргийг бид цааш нь үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих