Улаанбаатарт үүсмэл цацраг их байдаг ч холбогдох албаныхан үүнийг нуудаг
Улаанбаатар хотод үүсмэл цацрагийн хэмжээ хэвийн түвшнээс илүү байдаг талаар холбогдох мэргэжилтнүүд нотолсон. Энэ нь уран болон цөмийн хаягдалтай холбоог үй ч заавал хяналтад байлгах ёстой цацрагийн үүсг үүр маш олон байдаг аж.
Хамгийн гол нь хүний эрүүл мэнд, тэр ч бүү хэл удмын санг өөрчлөх аюултай цацраг идэвхт үүсгүүр хэрэглэлээ ч хяналтад байлгаж чадвал тийм ч ноцтой биш юм байна. Цацрагийн үүсгүүр хэрэглэдэг газруудад компьютер, томограф, анграфийн оношилгооны төвүүд, туяа эмчилгээ, барилгын материал үйлдвэрлэгчид, ураны бус ашигт малтмалын уурхай, гадаад орчны хяналтын цэгүүд ордог гэнэ.
Нэг үгээр эдгээрээс тодорхой хэмжээний цацраг агаарт дэгдсээр байдаг. Мэдээж эд анги нь бүрэн бүтэн, хяналтын шинжилгээнд байнга хамрагдвал ямар түвшинд ялгарч буйг нь мэдэж болдог гэсэн. Гэтэл өнгөрсөн онд 500 гаруй байгууллагыг цацрагийн хяналтад оруулахад 390 зөрчил илэрсэн бол хоёр жилийн өмнө энэ тоо 280 байжээ. Үүнээс харахад цацрагийн аюулгүй байдлыг хангадаггүй газар олширч байгаа аж.
Мөн цацрагтай нөхцөлд ажиллагсдын тоо ч тогтмол өсч, зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 1227 болжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цацраг идэвхт бодис чанараа алдалгүй 10 мянган жил хадгалагдах чадвартай. Тиймээс олон улсад ялангуяа хөгжингүй орнуудад ийм бодисоор бохирдсон хувцас хэрэглэл, багаж, төхөөрөмж, ер нь бүх зүйлийг цөмийн хаягдал гэж нэрлэн, ариутгаж, хорыг саармагжуулдаг.
Харин манайд энэ талын хяналт сул учраас хичнээн хүн хордож байгааг тогтоох боломжг үй гэнэ. Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа шүүхэд хандаж, албан тушаалаа эргүүлэн авахаар оролдож байгаа. Гэхдээ энэ эрхэм үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж мэдэх салбарыг зохицуулж явахдаа ямар ажил бүтээснийг нь хэлэхэд бэрх.
Уг нь Цөмийн энергийн газрын хийх ёстой ажлуудын дунд хяналт томоохон байр эзэлмээр юм шиг. Гэтэл өнөөдрийг хүртэл манайд цөмийн материалын шилжилт, хөдөлгөөний тоо бүртгэл, мэдээллийн сан хангалттай байдаггүй. Энэ талын стандартыг боловсруулсан ч цацрагийн үүсг үүр хэрэглэдэг газрууд хэзээ ч мөрддөггүй.
Эмч нарын хэлснээр цээжний зураг авахуулах, рентгенд харуулах зэрэг нь тийм ч хүсээд байхаар зүйл биш тул шаардлагатай тохиолдолд л үзүүлэх хэрэгтэй гэдэг. Гэтэл Орос-III сургуулийн захиргаа сурагчдыг байнга шахам цээжний зараг авахуулж ир гэх үүрэг өгдөг хэмээн эцэг эхчүүд гомдоллож байсан. Энэ нь халдварт сүрьеэ өвчнөөс сэргийлэх алхам гэдэг ч үүнээс болж хүүхдүүд хэрхэн хордож буйг захирал нь мэддэггүй юм билээ.
Энэ нь цацрагийн талаар мэдлэг иргэдэд хангалттай байдаггүйтэй холбоотой. Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой ч Цөмийн энергийн газрын хувьд энэ нь хаалттай. Цацрагийн хяналтын талаарх мэдээлэл авахаар хэд хэдэн удаа очсон ч хүмүүс нь энэ талаар тоймтой зүйл ярьж чадахгүй гэдэг. Энэ нь мэдэхгүй, эсвэл чадахг үй гэсний аль нэгийг илэрхийлж байгаа.
Цацрагийн асуудал Улаанбаатарт зөвхөн үүсгүүр ашигладаг газруудаас болж нэмэгдээгүй. Учир нь өнгөрсөн наймдугаар сард Япон улсаас оруулж ирсэн машинуудаас цацраг идэвхт бодис илэрсэн. Үүнийг тэр дор нь зохицуулж, зохих хяналтад оруулж байгаа ч каргогоор оруулж ирж буй бусад бараанд хяналт тавьдагг үй. Эдгээр бараа нь ихэвчлэн хувцас, тоглоом байдгаас гадна эм тариа хүртэл бий. Иргэд каргогоос авсан барааг шууд ашигладаг.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвээс эрхэм С.Энхбат ажлаа эргүүлэн авахаар тэмцэж буй нь хийж амжааг үй ажлаа дуусгахын тулд, эсвэл ураны ашиглалт ихэссэн үед жин ихтэй суудлаа бусдад алдахыг хүсээг үй бололтой. Манай томчууд цөмийн салбарыг томоор харахаас биш иймэрх үү “жижиг” асуудлаар оролдохыг хүсдэггүй. Учир нь өнөөдрийг хүртэл нийслэл дэх цацрагийн дэгдэлтийг хэн нь ч хөндөж байгаагүй юм.
Г.Амартүвшин
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: