НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас саатууллаа

15808934085e3a84e0bab9eАлбан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт саатуулсан байна. Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачих гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих