Коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байна

1580879872_5e3a4b03a09ffДэлхий дахинд “2019-nCoV” коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үзэж байна.

“Өвчний цаашид тархах эрсдэл өндөр хэвээр байна. Бүх улс үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгджээ.
Өвчний дэгдэлтийн ойлголтыг сайжруулах зорилгоор Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахын тулд олон улсын шинжээчдийн бүлгийг БНХАУ руу илгээх тухай тэрбээр мөн мэдэгдсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих