Сайдаа, салбарынхны чинь ур чадвар ийм л байна даа

1580883520_5e3a536b99986Монголын уран сайхны “Цогт тайж” кинонд  Цогт хун тайжийн хүү Арслан Далай ламд мөргөж эх орноосоо урвадаг. Хууль ёсоор  Арслангийн толгойг авах тухай мэдээг эцэг Цогт тайжид Улаан малгайт  хүргүүлдэг. Тэгэхэд Цогт тайж “Ийм хүүтэй байснаас байгаагүй нь дээр” гээд хормын дотор сэтгэлээр үхэж байгааг харуулдаг.

Үүнийг дурдах учир нь Цогт хун тайжийн хэлдгээр “Ийм шүүхтэй байснаас  байгаагүй нь дээр” болчхоод байгааг хэлэх гэсэн хэрэг. Шүүх хяналтын байгууллага төрийн үйлчилгээ, албыг хэрхэн хийдгийг Б.Махбалын хэрэг ”дахин” нотоллоо.
Тодруулбал, Б.Махбалыг хоёрдугаар сарын 8-ны өдөр суллахаар болсон байна.  Баярламаар, бас харуусмаар. Хүний мууд дуртайдаа харуусаж байгаа юм биш. Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллгагаанд халаглаж байгаа юм.
Эзэн холбогдогч, гэрч гээд бүгдээрээ байхад  бүтэн жил  зураан сарын турш  түүний хэргийг дэнсэлж чадаагүй гэхээр Монголын хууль шүүх, прокурорын байгууллагууд өнөөдөр яг юу хийдэг юм бэ.
Тэд төрийн ажлыг залгуулж байгаа  төрийн албан хаагчид. Тэгсэн хэрнээ ийм тодорхой хэрэг дээр дүгнэлт гаргаж, эцэслэн шийдэж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ.
“Хэргийг анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан гэж байгаа.
Хэрэв Б.Махбал буруугүй юм бол хэн буруутай юм бэ. Яагаад буруугүй хүнийг  бүтэн 18 сарын турш хорьсон хэрэг вэ… гэх мэтээр асуудал хөвөрлөө, сайдаа.

URL:

Нэр: Zochin Огноо: 6 February 2020

Убпаласд мөнхнаран ээж залбирал долоо хоног болгоны 6-7 өдрийн 10 цагт эхэлдэг миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ гээд хүслээ баярлалаа гэдэг үгээр дуусгаж залбирдаг

Сэтгэгдэл бичих