Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт орших “Хөх уул”-ын нууцлаг түүх…

9029

Монголын тал нутаг, хангай тайга нь нууцлаг түүх, сонин хачин үзэгдэлээр дүүрэн боловч Дэлхийд алдартай Бермудын гурвалжин шиг орж ирсэн бүхэнээ сороод авчихдаг, шингээгээд гаргадаггүй газар бол Хөх уул юм. Дорнод Монголын Их талын умард хязгаар, Сибирийн ширэнгэ ойн захад, Монгол улсын Дорнод аймгийн Чулуунхороот /Эрээнцав/ сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 70 км зайд орших Хөх уул нь нууцлаг түүхээр арвин их бөгөөд тус нутгийнханы айдас хүйдэст автуулдаг, ойртохоос айдаг газар нутаг юм.

Эрээнцавын нутагт Бүс, Үүлэн хан, Баянхан, Хайлан, Хөх уул, Цагаан чулуут зэрэг эртний тахилгат уулс оршиж байдаг. Энэ нутагт Монголын хамгийн нам дор газар Хөх нуур (560 м) байдаг бол Үүлэн хан ууланд Манлай баатар Дамдинсүрэнийг оршуулсан гэдэг. Монголын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн энэ л нутагаараа Эрээнцаваар овоглож байлаа. Хөх уул нь далайн түвшинээс дээш 1045 м өндөр сүрлэг уул бөгөөд ойр орчимоосоо хамгийн өндөрлөг газар юм. Дагуурын дархан цаазат газарын бүсд багтсан Хөх ууланд эмийн ургамал их ургадаг байна.
Хөх ууланд очсон хүн эргэж ирдэггүй гэж эртнээс л ярьцгаадаг, айж эмээсээр 20-р зуунтай золгосон байна. Хөх ууланд очсон хүн алга болдог, алга болсон хүнээ хайж очсон хүн эргэж ирдэггүй, холоос харахад хүн хар гөрөөс явж байдаг тухай нутагийн хүн ард ам уралдан ярьцгаадаг байна.
1950-аад онд хүмүүс явж байтал нэгэн хүүхэд нь алга болсон, мөн дараа нь нэг малчин өвгөн хүүтэйгээ малд явж байгаад морио хөтлөөд бие засаад эргээд хартал хүү нь алга болсон, ээжтэйгээ явсан хүү эргэж ирээгүй, мөн сүүлд нь 1980-аад онд Хөх уул уруу явсан хүн алга болсонд түүнийг хайхаар явсан хүмүүс эргэж ирсэнгүй. Тиймээс судлаачид 2 удаа судлахаар Хөх уул уруу очоод өөрсдөө ч сураггүй болжээ.
Нутагийн нэгэн өвгөн ан хийж яваад Хөх уул уруу дурандаж байтал бөртийсөн өндөр биетэй Хүн хар гөрөөс (Алмас) алхаж явахыг харсан байна. Нутагийн малчид Хөх уулыг алсаас харан айдас хүйдэст автаж, тэрүүгээр явахдаа Хүн хар гөрөөсийг олж харсан тухайгаа ч ам дамжин хуучилсаар иржээ.
Хөх уулын талаар аймшигтай өөр нэг зүйл бол тэнд яг адилхан уулс байдаг, хаанаас нь ч харсан яг адилхан хэлбэр дүрстэй уулс байдаг. Яг аль уулан дээр нь гараад байгаагаа ойлгоход маш хэцүү, нэг уулаа давахад дахиад л нөгөө уул нь байж байдаг. өөрөөр хэлбэл зэрэгцээ ертөнц тэнд оршдог мэт. Адилхан уулс харагддаг болохоор хүн төөрөөд явчихдаг мэт санагдахаар ажээ.
Эрээнцавын хөх уулс, хөх нуур, хөх өвс нь хөх ертөнцийг санагдуулам хөх тэнгэрийн дор хөвж, газар тэнгэрийн заагаар хил залган хөвөлзөж байдаг. Хөх уулын домог тэртээ зах хязгаарын нутагт домог болон яригдсаар байна.

https://www.facebook.com/photo.php?fbid=1804893426308355&set=gm.2831786233548509&type=3&theater


URL:

Нэр: Zochin Огноо: 6 February 2020

Геннесийн

Сэтгэгдэл бичих