Б.Махбалын хэргийг хугацаанд нь шийдэж чадаагүй учир ням гарагт суллана

9026

Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарсан.

Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг  баривчлан шалгаж, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан.  Энэ хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.

 Тэгвэл Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг энэ ням гарагт  суллах мэдээлэл байна.


URL:

Нэр: Арай ч дээ Огноо: 5 February 2020

Тэгвэл шоронд байгаа жирийн Ардын бүх охид хөвгүүдийг адилхан сулла !!!!!!

Нэр: bt Огноо: 7 February 2020

ervvl xvn bn yy

Сэтгэгдэл бичих