Коронавирусийн дуулианд дарагдсан анхаарал татсан үйл явдлууд
Дэлхий нийтийн шинэ коронавирусын талаарх асуудалд анхаарал хандуулж байна. Манай улсад ч коронавирустай холбоотой мэдээллүүд олон нийтийн анхаарлыг төвд байна. Үүнтэй холбогдуулан зарим анхаарал хандуулах, хариуцлага тооцох сэдвүүд орхигдоод байгааг цахим орчинд сануулах хүмүүс олон байна. Тэгвэл коронавирусын дуулианд дарагдсан анхаарал татсан сэдвүүдийг эргэн сануулъя.
Тодруулбал, ТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Гэвч Х.Оргил-Эрдэнэ хахууль авсан нь тодорхой байхад хорих саналыг шүүх хүлээн аваагүй. Өнөөдрийн байдлаар энэ асуудал намжмал байдалд ороод байна.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхэнд Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн бүх шатны албан хаагчдын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, 3.1.4-т “Дотоод, гадаад мөрийтэй (казино) тоглохгүй, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байх” гэсэн заалтыг нэмсэн юм. Казино тоглож байсан нь батлагдсан тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар зохицуулалт хийсэн. Иймээс казино тоглосон гишүүд болон Австрали улс дахь Элчин сайд Б.Чулуунхүү нар хариуцлага хүлээх асуудал хөндөхөөр болоод байсан юм.
Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.
Түүнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих саналаа энэ сарын 14-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх уг саналыг хэлэлцээд гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж дүгнэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, Нарангуа, Лай Фужун нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.
Энэ хэргийн холбогдогч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн аж.
Түүний хувьд хоёр жил хагасын өмнө Франц улсад суух элчин сайдаар томилогдсон байдаг. Үүнээс өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
О.ОНОН
URL: