Их аварга Д.Дагвадорж Улсын арслан Х.Мөнхбаатарын толгой руу хутгалжээ
Их аварга Д.Дагвадорж хүн хутгалж танхайрсан тухай мэдээллийг манай сонин хүргэсэн билээ. Бид энэх үү мэдээллээрээ хэн нэгний нэр төрд халдах зорилго агуулаагүй юм. Гэвч Их аварга Д.Дагвадорж жудагг үй зан гаргаж, манай “Өгл өөний сонин”-г гүжир гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл цацсан мэтээр зарим нэг мэдээллийн хэрэгслээр тайлбарлав.
Тиймээс бид өөрсдийн нийтэлсэн мэдээллээ баталгаажуулахын тулд Д.Дагвадорж аваргад хутгалуулсан хохирогчийн нэрийг олон нийтэд дэлгэхээс аргагүйд хүрлээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа энэ хэргийн хохирогч нь Хөвсг өл аймгийн ШинэИдэр сумын харьяат Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар юм.
Хэрэг гарах үед Их аварга Д.Дагвадорж нэлээд хэдэн бөхч үүдтэй муудалцжээ. Хэзээний аархуу зантай тэрбээр эр бярандаа бардамнан согтуурхаж, хамт явсан бөхч үүддээ томорч эхэлсэн байна. Удалгүй манай томоохон компанийн нэр дээр барилддаг бөхчүүдтэй зодолдож, сүүлдээ хутга шөв өгт өө тулжээ. Ингэж балмад авирлах үеэрээ Их аварга Д.Дагвадорж тэдний зодооныг салгах гэж оролдож байсан Улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь хутгалсан аж.
Харин цагдаад өгсөн мэдүүлэгтээ санаандг үй байдлаас болсон хэмээн тайлбарлажээ. Тэрбээр Х.Мөнхбаатар арслангийн толгой руу цохисон хэмээн мэдүүлж байгаа ч хутгалсан болох нь тогтоогдоод байгаа аж. Азаар хүйтэн мэс Х.Мөнхбаатар арслангийн амь наснаас холуур өнгөрсөн учраас хоорондоо тохиролцсоноор асуудлыг дуусгаж байгаа бололтой.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгтэй холбоотойгоор Х.Мөнхбаатар арслангийн эхнэр нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Харин Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс хэргийг хөнгөн зэргийн гэмт хэрэгт оруулж, хав дарсан гэнэ. Мэдээж Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нар энэ талаар мэдээлэл өгөх өөс татгалзаж байгаа юм. Томчуудын орооцолдсон хэрэг болохоор дараад өнг ө р өх гэсэн хэрэг биз.
Асуудал ийм байхад Д.Дагвадорж аварга ХанУул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэлтэй энэ мэдээллийг үгүйсгэж, shuud. mn сайтад “Аль сонинд, хэн гэдэг сэтгүүлч ийм юм бичсэн байна, би хотын ойролцоо явж байх юм даа, сар шинэ болж байхад ийм муухай бэлгэгүй юм ямар зорилгоор бичдэг байна аа. Би хэн нэгний биед хутга мэс хүргэсэн зүйл огт байхгүй, ямар муухай хүмүүс вэ” хэмээжээ. Хүйтэн мэсээр хүний биед халдана гэдэг баргийн эрчүүдийн хийдэг зүйл биш.
Хэрэв хүйтэн мэс хүний аминд хүрсэн бол яах билээ. Тэр тусмаа улсдаа төдийг үй дэлхийд танигдсан Мэргэжлийн сумогийн Их аваргын хувьд байж боломгүй үйлдэл. Тиймээс Их аварга цаашид олон нийтийн дунд биеэ зөв зохистой авч явах тал дээр анхаарах хэрэгтэй биз ээ. Бидний тухайд энэхүү мэдээллээр хэн нэгний нэр төрд халдахыг хүсээгүй гэдгийг дахин уламжилъя.
Бөх өд хайртай монголчуудын итгэлийг хөсөрдүүлж буй энэ мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг үнэн зөв өөр л мэдээлэх гэсэн юм. Иймдээ ч бид бөхчүүдээ хүндэлж, өмнөх дугаартаа Д.Дагвадорж аваргад хутгалуулсан Х.Мөнхбаатар арслангийн нэрийг нууцалж байсан боловч Их аваргын худал мэдээллээс шалтгаалж өдгөө олон нийтэд дэлгэхээс өөр аргаг үйд хүрэв.
Т.Энхмөнх
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: