Хятад 8 өдрийн дотор 1.000 ортой эмнэлэг барьж дуусгалаа
Хятадын Ухань хотоос эхлэн дэлхий дахинаа дэгдээд буй аюулт өвчин болох коронавирусын халдвар судлалын эмнэлгийг яаралтай барьж, өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх үүргийг ердөө хоёр долоо хоногийн өмнө тус улсын засгийн газраас өгсний дагуу эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэгдэн явагдаж байсан билээ. Тэгвэл тус эмнэлгийг 8 өдрийн дотор барьж дууссан бөгөөд нийт 1.000 ортой юм байна.
Одоогийн байдлаар коронавирусаар 17.000 хүн халдвар авсан хэрэг бүртгэгдсэн бол уг халдвараас болж 361 хүн амиа алдсан гэсэн судалгаа гараад байна.
Ухань хотын Хошеншан гэх эмнэлгийг өнөөдөр нээхээр төлөвлөсөн бөгөөд 1.400 гаруй эмч сувилагч нар ажиллах юм байна. Мөн үүний адил “Лэйшэншань” гэх өөр нэг эмнэлгийг ирэх лхагва гаригт хүлээлгэж өгөх гэнэ.
URL: