Ухань хотоос ирсэн иргэдийг 15 хоног тусгаарлана

83721458_2753129288059155_3701398662459424768_nТ.САЙХАН

БНХАУ-ын Ухань хотод амьдарч байсан  32 оюутан эх орондоо иржээ. Тус ажлыг гүйцэтгэхээр “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /01.31/ Улаанбаатарын цагаас 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг “МИАТ” компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан байна.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 хүн, нэг хүүхдийг  тусгаарлана. Эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. БНХАУ нь гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна” гэсэн юм.

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ.

Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих