Уханиас монгол иргэдээ авчирлаа

84385537_944040216011361_6999713338519191552_n

Коронавирусээс болж ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаад байгаа. Яг энэ үед БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 31 оюутныг эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч,манай улсын агаарын тээврийн хөлгийг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авахаа мэдэгдсэн.

Тиймээс бэлтгэлээ базаагаад хүлээж байсан “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц нэгдүгээр сарын 31-ний шөнийн 00.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Ухань руу хөөрсөн юм.

Тусгай чиг үүргийн онгоцонд онцгой байдалд ажиллах үүрэгтэй багийнхан явсан бөгөөд коронавирусын голомтоос монгол оюутнуудаа аваад дөнгөж сая эх орондоо газардлаа. МИАТ компанийн Г.Баатарцогт даргатай экипаж энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих