Өмнөд Солонгост коронавирусний халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ
БНСУ-д “2019-nCoV” коронавирусний халдварын дөрвөн шинэ тохиолдол илэрч, уг вирусээр халдварласан хүний тоо 11 болж нэмэгджээ.
БНСУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс мэдээлснээр, өвчтөнүүдийн нэг нь халдварын голомт болох Ухань хотод байсан 62 настай эмэгтэй бөгөөд нэгдүгээр сарын 23-нд нутагтаа иржээ. Түүний ирсэн нислэгээр бас нэг өвчтөн ирсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчид үлдсэн гурван өвчтөн ямар замаар халдвар авсныг тодруулж байгаа бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдэнтэй харьцсан хүмүүсийг хяналтдаа авсан байна.
Хятадын Хубэй мужийн засаг захиргааны төв болох 11 сая гаруй хүн амтай Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай тус улсын эрх баригчид 2019 оны 12 дугаар сарын 31-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/мэдэгджээ. Уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн “2019-nCoV” коронавирус болохыг мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 7-нд тогтоож чадсан байна. Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа Австрали, Вьетнам, Энэтхэг, Итали, Камбож, Канад, Малайз, Балба, АНЭУ, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Филиппин, Франц, Герман, Шри-Ланка, Япон зэрэг дэлхийн 19 оронд бүртгэгджээ. ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан билээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д шинэ вирусний халдвар авсан хүний 9692 болж, 213 хүн нас баржээ.
URL: