Коби Брайнтын осолдсон нисдэг тэрэгний компани үйл ажиллагаагаа зогсоожээ
Америкийн сагсанбөмбөгийн домогт од Коби Брайнт өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэгний ослоор 13 настай охин Жианна болон бусад долоон хүний хамт амиа алдсан харамсалтай явдал болсон билээ. Исланд Экспресс компани бүх нислэгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байгаа гэдгээ албан ёсоор мэдэгджээ
Компанийн хэвлэлийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдэл хийсэн ч үйл ажиллагаагаа түр хугацаанд завсарласан бусад шалтаг, шалтгааны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Мөрдөгчид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба нисдэг тэрэгний нисгэгчид өнгөрсөн ням гарагийн өглөө үүлэрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал цаг уурын таагүй нөхцөлд нислэг үйлдэх тусгай зөвшөөрөл олгох шаардлагатай байсан эсэхийг нягтлан шалгаж байгаа ажээ.
Ослын талаар урьдчилсан мэдээг ойрын 10 хоногт танилцуулах ёстой ч бүрэн тодруулахад жил хагасын хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
URL: