МИАТ маргааш очиж, Уханьд хорионд орсон 31 монгол оюутныг эх оронд нь авчрана
БНХАУ-ын Ухань хотод суралцаж, хөл хорионд ороод байгаа Монголын 31 оюутан, нэг бага насны хүүхдийг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ. Нийт 33 оюутан хөл хорионд орсон байгаа юм. Гэвч 31 монгол оюутан эх орондоо ирэх хүсэлтээ байгаа аж. Монгол улсын Засгийн газраас үүрэг өгсөний дагуу Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг дөнгөж сая Хятадын талаас мэдэгджээ.
Ухань хотод хөл хорионд орсон 31 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн байна.
ZUV.MN
URL: