УИХ-ын 32 гишүүн У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын хэнд нь ч тал алдахыг хүсэлгүй “зугтжээ”
Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит өнөөдрийн (2020.01.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд орсон дараагийн асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдлээ. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 37 нь буюу 88.1 хувь нь дэмжив.
Харин УИХ-ын гишүүн М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, С.Жавхлан нар татгалзсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь МАН-аас хөөгдсөн, улмаар түүний бүрэн эрхийг түтгэлзүүлж, шалгуулах нь зөв гэсэн байр суурийг Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хатуу баримталж, бүлгийнхээ гишүүдэд чиглэл өгчээ.
Нөгөөтэйгүүр УИХ-ын маш олон нэр бүхий гишүүн “МАК” компани болон Н.Номтойбаяртай санхүүгийн сэжмээр холбогдсон, иймээс Н.Номтойбаярын эсрэг санал өгч яагаад ч чадахгүй байдалтай байгаа тухай улс төрийн хүрээнд хүчтэй ярьж байв.
Үүнийг ч нотлох гэсэн мэт УИХ-ын нэр бүхий 30 гишүүн У.Хүрэлсүх ба МАН-ын удирдлага, Н.Номтойбаяр ба түүний аав “МАК” группийн захирал Б.Нямтайшир нарын хэнд нь ч тал алдахыг хүсээгүй тул санал хураалтанд оролгүй “зугтжээ”. Мөн АН-ын Б.Наранхүү, З.Нарантуяа нар оролцоогүй.
Зугтсан “МАН-ын 30″ бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, М.Билэгт, С.Батболд, Ё.Баатарбилэг, С.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ц.Цогзолмаа, Г.Солтан, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Н.Цэрэнбат, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Мөнхбаатар, О.Содбилэг, Д.Цогтбаатар, Ө.Энхтүвшин, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Н.Учрал нар юм.
Э.Мягмар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Батболд яахав худ ураг Тэгэхдээ хуралд ороод эсрэг 5 дээр нэмээд саналаа өгч чадахгүй байхыг бодоход Номтойбаярын буруутайг гэр бүлийн хүрээнд маш сайн мэдэж байсан байна гэж хардахаар байна. Бусад нь бол дахиж сонгогдох нь битгий хэл нэр дэвшихгүй гэдэгээ мэдсэн хүмүүс Төрийн ордон эдний өмнө хаалгаа хаачихсан Баяртай ЗУГТАГСАД МИНЬ Коронавирус болон эх оронд аюул учирвал гарвал хамгийн түрүүнд ЗУГТАГСАД ялгараад ирлээ