Тэсэрч, дэлбэрэх бодисын эргэлтэд хяналт тавина
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.
Монгол Улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж байна. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөхөөр байгаа аж. Гэвч дээрх хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардпага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Мөн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглах, хянахтай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай болжээ. Тиймээс Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 15.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага нь хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн төслийн 10.1 дэх хэсгийг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.
Ингээд төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээгүй тул төсөл санаачлагчид нь буцаав.
URL: