Дэлхийн хамгийн хөгшин эмэгтэй нас баржээ

5e3246ef4cf2bТажикистаны хамгийн хөгшин иргэн Фотима Мирзокулова 127 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр 1893 оны 3 дугаар сарын 13-нд төржээ. Хоёр удаа гэрлэж байсан Фотима Мирзокулова 8 хүүхэд төрүүлж, 200 гаруй ач, жич, жичинцэртэй болсон байна. Тэрбээр гурван зууны туршид Бухарын Эмират, ЗХУ, Тажикистан улсуудад амьдарсан байна.

Иргэний үнэмлэх дээрх түүний төрсөн он сарын талаарх мэдээлэл үнэн бол Фотима Мирзокулова нь дэлхийн хамгийн настай эмэгтэй байсан болж таарах юм хэмээн Их Британийн “Daily Mail” сонин тэмдэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих