Аварга болоод нулимсаа барьж чадаагүй сүмочин
Сүмочин Токушёорюү энэ удаагийн барилдаанд аварга Такакейшог ялж аварга болохдоо уйлжээ. 188 кг жинтэй тэрээр энэ жилийн эхний сүмогийн үндэсний тэмцээний сүүлийн барилдаанд өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэж гаргасан аж. Түүнээс гадна 15 хоног үргэлжилсэн тэмцээний үеэр 14 удаа өрсөлдөгч нараа ялсан сайхан барилдаан үзүүлжээ.
Токушёорюү “ Магадгүй би уйлсан байх. Гэхдээ тэр үед бүх дарамт шахалтнаасаа ангижирч байгаагаа мэдэрсэн гэж ярьсан байна. Мөн би чансаа эрэмбэ муутай бөх байсан. Тиймээс надад айх зүйл байгаагүй. Чадах бүхнээ хийсэн.
Түүнээс гадна хэдэн хоногийн өмнө их сургуулийн дасгалжуулагчаа нас барсанд харамссан. Тиймээс түүний төлөө үүнийг хийх ёстой гэж бодсон гэв. Тэрээр энэ амжилтыг үзүүлснээр 2000 оны гуравдугаар сараас хойш доод зиндааны бөхөөс гарсан сүмогийн дээд зиндааны барилдаанд түрүүлсэн анхны бөх болж байгаа аж.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: