Нийслэлийн хэмжээнд халдвараас сэргийлэх хяналтыг хамтран хэрэгжүүлнэ
Нийслэлийн Авто замын шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай есөн постод шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх эрүүл мэндийн хяналт хийхээр баталсан хуваарь, төлөвлөгөөг хэрэгжүүлсэн ажиллах асуудлаар холбогдох байгууллагууд хамтарсан хурал хийлээ.
Тус хурлыг НЗДТГ-йн дарга Батрагчаа удирдан явуулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн нөхцөл байдал, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд оролцогч талууд харилцаж ярилцаж зөвлөлдсөн байна.
НЗДТГ, ХӨСҮТ, НЭМГ, НОБГ, НМХГ, НЦУГ, МШУТ-ийн холбогдох албаны хүмүүс оролцсон энэхүү хурлаас халдварын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан төлөвлөсөн ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах, хэрхэн хэрэгжүүлэх талаар ЭМЯ дээр дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
URL: