Ё.Баатарбилэг: Бямба гаригуудад нөхөж хичээллэнэ, Сурагчдын зуны амралт хойшлохгүй

8842

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын хурлаар Коронавирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарсан. Шуурхай ажил зохион байгуулалтын  арга хэмжээ авах тухай сайдын тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудаас гадна аймгуудын боловсролын газрын дарга нарт зөвлөмж, чиглэл хүргүүлсэн. Үүний хүрээнд гуравдугаар сарын 02-нийг хүртэл Боловсролын яамнаас ямар ажил зохион байгуулах талаар мэдээлэл өгье.

- Сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Нэг сар хорио тогтоож байгаатай холбоотой зуны амралт хойшлохгүй гэсэн үг.

-Гуравдугаар улирлын амралтыг хоёр долоо хоног байсныг нэг долоо хоног болгоно. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхээр нэг долоо хоног л амарна.

-Сургуулиуд гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл таван бямба гаригт нөхөж хичээллэнэ. Энэ хугацааны багш нарын илүү цагийн хөлсийг бодож олгоно.

-Өргөн нэвтрүүлгийн 18 сувгаар хичээл заана. Цагийн зөрүүтэйгээр хичээл заана. Кабель болон орон нутгат өргөнөөр цацдаггүй телевизүүд хичээлийг аваад цацах бүрэн боломжтой.

-402 удаагийн 40 хичээлийг 170 багш заахаар бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг  заана. Телевизийн хуваарь дэлгэрэнгүй гарчихсан. Сайтуудаар цацагдана.

-Хөл хорио тгогтоосон учраас багш нар байгаа газраасаа сурагчидтайгаа холбоо тогтоож ажилла гэсэн чиглэл өгсөн. Багш нарыг цалинтай амрааж байна гэх шүүмжлэл гараад байсан. Энэ бол амралт биш. Багш нар энэ хугацаагаа дараа нь нөхөж, ачалалтай ажиллах учраас үүнийг бодолцож үзэх хэрэгтэй. Багш нар заавал сургууль дээрээ ирэх албагүй. Сургуулиуд дотоод зохион байгуулалтдаа ороод ажиллана. Багш нарын цалинг нэмэгдэл, урамшуулалтай нь олгоно. Харин илүү цаг олгохгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсролын сайдын гарсан тушаалаар онцгой нөхцөл үүссэн үед цалинг нь бүтнээр олгоно гэсэн журам байдаг. Цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг олгоно.Харин хүүхдүүдийн хоолны мөнгийг энэ хугацаанд олгохгүй.

-Хүүхдүүдийн дунд ямар ч секц, дугуйлан, уулзалт зохин байгуулахгүй. Хөдөө байгаа оюутнууд хичээлээ эхэлтэл Улаанбаатар хотод ирэхгүй байх, Улаанбаатарт байгаа орон нутгийн болон гадаад оюутнууд хөл хорионы журмаа сайн биелүүлж, дотуур байрандаа арицтгал халваргүйжүүлэлт хийхийг  зөвлөж байна.

-Спортын бүх төрлийн тэмцээн, наадам, уралдааныг зогсоосон. Хоёрдугаар сард товлосон байсан олон улсын уралдаан тэмцээнүүдийг хойшлуулсан. Харин тамирчдын бэлтгэл үргэлжилнэ.

-Соёл урлагийн бүх тоглолтуудыг цуцалсан. Хөдөөгийн соёлын төв, театр, музей соёлын төвд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд, уран бүтээл зогссон. “ гэв.


URL:

Сэтгэгдэл бичих