Залуучуудаа жадныхаа үзүүр болгожээ, МАН-ынхан

Монгол Ардын нам (МАН)-ынхны ойрын үеийн онцгой чухал ажил хэргийн талаар хүргэе. Өвгөн партизанууд өнөөх аргаа хэрэглэж байна. Н.Энхбаярын ноёрхлын үед МАСЗХ гэдэг байгууллагаараа дамжуулж мөн ч олон залуусыг шоронд оруулж шонд дүүжлэх шахсан даа. Ард нь хэргээ бүтээлгэсэн ах нар нь хээвнэг үлдээд “Юун Чимэдцэрэн, Түмэнгэрэл, би танихгүй шүү дээ” гээд сууцгааж байсансан. Одоо энэ байгууллагынхаа нэрийг өөрчилж НАМЗХ нэртэй болгосон. Энэ байгууллагаараа бас нэг үеийнхнийг бэлдэж уламжлал ёсоор муу бүхэнд сургаж эхэллээ. Та бүхэн дараахь хүснэгтийг нухацтай хараарай. МАХН гэсэн нэрийг ямар нэгэн хувилбараар ашиглаж болох бүх боломжийг хаахын тулд хуучин МАСЗХ буюу өнөөдрийн Нийгмийн Ардчиллын… ямар ямар юм ч гэнэ ээ, энэ байгууллагадаа элсүүлсэн залуусаар гар хөлөө хийж байна. Тухайлбал энэхүү НАМЗХ гэдэг байгууллагынх нь өнөөдрийн ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ өөрийн нэр дээрээ “Хувьсгалт нам, Монголын Хувьсгалт нам, Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам…” гэхчлэн бүртгүүлээд авсан байна. Л.Намуунгэрэл гэдэг залуухан бүсгүй нэр дээрээ “Монгол ардын хамтын нам, Монгол ардын хүмүүнлэг нам…” гэсэн есөн төрлийн нэрийг авсан байх юм. Энэ эмэгтэй тус намын аппаратын дотоод ажилтан гэсэн. Ямар нэр дээрээ машинаа бүртгүүлж буй хөрөнгөтөн биш дээ. Улс төрийн нам байгуулах чинь ийм амархан хэрэг үү. Цаашаа бас бацаануудын нэрс үргэлжилнэ ээ. Д.Золбоо гэж Л.Оюун-Эрдэнийн туслах гэнэ үү. Энэ нөхөр гэхэд бас нэр дээрээ “Монголын анхны хувьсгалчдын нам, Монголын агуу хувьсгалчдын нам…” гээд зургаан хувилбарыг авсан байгаа юм. О.Мөнхжаргал гэсэн нэр ороод иржээ. Энэ залуу нэр дээрээ таван намын бүртгэлтэй, Ардчилсан социалист залуучуудын холбооны зүтгэлтэн. Одоо бол МХЕГ-т ажилладаг гэсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч улс төрийн нам байгуулж байгаа юм байна л даа. За тэгээд уншигч та бүхэн дараахь хүснэгтэд буй нэрсийг хараад бүгдийг ойлгож мэдэрнэ биз дээ. Арай ахмад нь гэвэл МАН-ын ёс зүйн хороон дарга С.Цагаанхүү л харагдана. Мань эр хоёр намын эзэн юм байна лээ. Өнөө 801 хүний гарын үсэг цуглуулж улс төрийн нам байгуулах эрх авдаг хууль мууль бол байхгүй ээ, өнгөрсөн хэрэг. Өнөө Ц.Шинэбаяр нарын иргэний дайн өдөөгчдөд л МАХН гэсэн нэрээ алдчихгүй бол эхнэрээ худалдаад ч болтугай зогсооход бэлэн хүмүүс.

Ц.Шинэбаяр болохоор “Монгол хэл минь арвин баян шүү дээ. Ямар ч байсан МАХН гэсэн дөрвөн үсгэнд таарах нэр олдох байлгүй” хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдийг хэдэн өдөр сахиж зогсоно. Таньж мэддэг хэл шинжлэлийн багш, докторууд руу утасдаж нэр гуйгаастай гэсэн. Тэд нэмэр болохгүй бол МАХН-д таарах үгийн талаар улсын уралдаан зарлаж ч магадгүй бололтой. Хэрэв тэгэх аваас сэтгүүлч бид нар оролцоно оо. “Монголыг Аварсан Хамгаалсан нам” гэдэг юм уу арай “Монголыг алж хядсан нам” гэж болохгүй байх. Ер нь яаж л бол яаж  нэр өгч болно шүү дээ. Нэр төдий зүйлд мухардана гэж байхгүй. Хэн ч хэлээд өгчих иймхэн юмны төлөө МАН-ынхан, С.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүд хөгшчүүлийнхээ нойрыг хугасалж, залуучуудаа зангидсан нударга шиг болгож, намын гишүүдээрээ дүүргэсэн төрийн бүх аппаратаа (Улсын бүртгэлийн ерөнхий газраас эхлээд), тэр бүү хэл Дээд шүүхийг хүртэл амьтан болгох шаардлага байхгүй юм. Том нам л гэх, мөн ч жаахан ажлыг дэндүү нүсэр бүтцээр дарах гэж оролдож байх шиг. Ингэх тусмаа Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарт сайхан пиар болж байна. Энэ бүхэн ч яахав, эцсийн дүндээ уламжлал ёсоор залуучуудаа жадныхаа үзүүр, сэлэмнийхээ ир болгон ашиглаж байгаа нь эмгэнэлтэй. Хэн ч харсан тэр Л.Оюун-Эрдэнэ, Л.Намуунгэрэл, Д.Золбоо,

О.Мөнхжаргал… гэх олон олон залуу нам байгуулаад явах нь байтугай гэрээ ч төвхнүүлж амжаагүй багачуул. Амьдралын замынх нь эхэн дээр …аа яа яа Ц.Түмэнгэрэл, Д.Бадраа агсан нарын хувь заяа угтвал яана аа!

П.Хашчулуун


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих