Билл Гейтс коронавирусийн эсрэг тэмцэхэд 10 сая ам.доллар ХАНДИВЛАЛАА

1580194634_maxresdefault_liveКоронавирусийн халдвар дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа энэ үед тэрбумтан Билл Гейтсийн “Bill & Melinda Gates” сан коронавирусын халдварын эсрэг тэмцэхэд 10 сая доллар зориулахаа мэдэгдлээ.

БНХАУ-д коронавирусын халдварын дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад 5 сая ам.доллар,  Африк дахь коронавирусын эсрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэхэд 5 сая ам.доллар зориулах аж.
Сануулахад, “Bill & Melinda Gates” сан Эбола вирусын эсрэг тэмцэхэд 50 сая ам.доллар гаргаж байсан. Мөн Зика вирусын эсрэг тэмцэхэд ч хандив өгч байсан.
Өнөөдрийн байдлаар Билл Гейтс “Bloomberg Billionaires Index”-ийг 114 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж байна.

URL:

Сэтгэгдэл бичих