Баасан гарагаас эхлэн халуурсан 14 настай охин өчигдөр өглөө эмнэлэгт ирээд нас баржээ

7417107627671217490_900_x_599

  • Хэнтий аймагт коронавирусийн халдвараар гурван хүн нас барсан байж болзошгүй байна
  • Өчигдөр орой Хонконг Улаанбаатар чиглэлийн онгоцоор өндөр халуунтай хоёр хүн ирснийг тусгаарлаж, оношлохоор ажиллаж байгааг нэмж хэлсэн юм
  • Нас барсан хүүхэд нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын хойно байдаг Хэрлэн хорооллын 51 дүгээр байранд амьдардаг аж. Улмаар хороололд бүхэлд нь хөл хорио тогтоосон байна

Хэнтий аймагт коронавирусийн халдвараар гурван хүн нас барсан байж болзошгүй байна

Коронавирусийн халдвар байх магадлалтай тохиолдлоор Хэнтий аймагт гурван хүн нас барсан гэх мэдээллийг эх сурвалж манай сонинд өглөө. Харин өчигдөр оройны 20:12 цагийн үед Хэнтий аймгийн Онцгой комисс тус аймгийн нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн хүүхэд өндөр халуунтай хүргэгдэн ирээд улмаар үдээс хойш нас барсан гэдгийг баталсан юм. Өвөрмонголын Хөх хотод дунд сургуульд сурдаг хүүхэд энэ сарын 12-нд гэртээ харьж очсон бөгөөд улмаар 22-н буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт ангийнхаа найман охинтой уулзсан байна. Хөх хотоос авчирсан чихэр, хатаасан жимс зэргийг ангийнхандаа өгсөн гэж тэрбээр хэлжээ. Харин нас барсан охины тухайд өнгөрсөн баасан гарагаас эхлэн халуурсан ч, гэрээр эм ууж байгаад өчигдөр өглөө эмнэлэгт хандсан аж. Харамсалтай нь тэрбээр эмнэлэгт ирээд хэдхэн цагийн дараа нас барсан аж. Аймгийн эрүүл мэндийн төвийн даргын хэлж буйгаар, “Энэхүү тохиолдлыг ХӨСҮТ-д мэдээлсэн, энэ нь коронавирусийн халдвартай тархвар зүйн холбогдолгүй байна гэж бид тодорхойлсон” гэх мэдээллийг өгөв. Гэвч тэрбээр Хөх хотоос ирсэн хүүхэдтэй уулзсан ангийн бусад хүүхдүүд тодорхой хэмжээнд халуурсан бөгөөд, бүгдийг нь үзлэг оношлогоонд хамруулсан гэдгийг нэмж хэлсэн нь коронавирус байх магадлалтайг илтгэж байна. Одоогоор тэдгээр хүүхдийг өрхийн эмчийн хяналт дор гэрт нь байлгаж буй гэв. 14 настай охин коронавирусийн халдвараар нас барахаас ердөө тавхан цагийн өмнө ЭМЯ-наас мэдээлэл өгөхдөө, “Монгол Улсын вирус судлалын лаборатори нь дэлхийн сүлжээнд холбогдон мэдээллээ солилцдог, шинжилгээгээ үргэлж баталгаажуулж байдаг лабораторитой. Тиймээс лабораторийн шинжилгээ баталгаатай, найдвартай” хэмээн мэдэгдээд байсан юм. Мөн өчигдөр оройн зурагтын мэдээгээр “Монгол Улсад коронавирусийн тохиолдол илрээгүй” гэж ятган үнэмшүүлсээр байв. Нас барсан хүүхэд нь Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын хойно байдаг Хэрлэн хорооллын 51 дүгээр байранд амьдардаг аж. Улмаар хороололд бүхэлд нь хөл хорио тогтоосон бөгөөд, цагдаагийн байгууллагаас байнгын харуул гаргаж, нэг ч хүн оруулахгүй, бас гаргахгүй байгаа аж. Харин нас барсан гэх өөр хоёр тохиолдлыг тус аймгийн онцгой комисс баталсангүй. Тус аймагт албан ажлаар очсон эх сурвалжийн хэлж буйгаар дэлгүүрийн худалдагч эмэгтэй ажлын байран дээрээ хамраас нь цус гоожиж ухаан алдаад, нас барсан гэв. Харин гурав дахь тохиолдол нь гэртээ байсан хүн гэсэн юм. Ямар ч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга захирамж гарган, тус сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх баар, ресторан, караоке, паб, PC тоглоомын газрууд, Эвт худалдааны төв болон Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн хороололд үйл ажиллагаа явуулж буй бусад бүх газрыг хаасан байна. Харин Эрүүл мэндийн дэд сайд У.Бямбасүрэн өчигдөр орой 20.00 цагийн үед Токио Улаанбаатар чиглэлийн нислэгээр авчирсан коронавирусийн оношлуурыг хүлээж авах үедээ Хэнтийн эмнэлэгт ирээд нас барсан охины талаарх мэдээллийг батлав. Мөн өчигдөр орой Хонконг Улаанбаатар чиглэлийн онгоцоор өндөр халуунтай хоёр хүн ирснийг тусгаарлаж, оношлохоор ажиллаж байгааг нэмж хэлсэн юм. Түүнээс гадна коронавирусийн халдварыг орон нутагт тараахгүй байх үүднээс зарим аймгийн нийтийн тээврийг зогсоох талаар хэлэлцэж байгаа аж. “Маргаашаас холбогдох албаныхан хуралдаад, нэгдсэн шийдвэр гаргана гэж бидэнд мэдээллээ. Тендерийн жижиг тэрэг болон хот хоорондын автобусыг бараг явуулахгүй байх шийдвэр гарах юм шиг байна” гэж Дархан-Улаанбаатар чиглэлд тээвэр хийдэг жолооч О хэллээ.

Засгийн газрын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих