УЕП-ийн орлогчид зүтгээд “бараагүй” А.Цэрэнсодном НПГ-ын орлогч болжээ

TserensodnomӨнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодномыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилуулах саналаа УИХ-д илгээсэн билээ.

Гэтэл Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн А.Цэрэнсодномын бусдаас 500 сая төгрөг нэхэж буй бичлэг задарснаар ерөнхийлөгч нэрийг нь эгүүлэн татаж байв.

Энэ тухай баримтыг zarig.mn сайт дэлгэж, олон нийтэд мэдээлж байсан юм. Тэрээр уг бичлэгийн талаар “Эвлүүлэг” гэсэн тайлбар хийгээд прокурор, цагдаагийнхны хэргийг нуун дарагдуулсан нэгэн баримтыг иш татан тайлбар хийгээд өнгөрч байсан билээ.

Тэгвэл УЕП-ийн орлогчид зүтгээд “бараагүй” А.Цэрэнсодном Нийслэлийн прокурорын газрын орлогчийн албан тушаалд томилогдоод байгаа аж.

 

eguur.mn


URL:

Сэтгэгдэл бичих