ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн ТЕГ-ын ажилтан Г.Доржсүрэн, Т.Лхагвасүрэн, Я.Баярсайхан нар 461 дүгээр ангид хоригдож байна

15798486525e2a93cc15081Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд бусадтай бүлэглэн ОХУ-ын иргэн Г, Монгол Улсын иргэн М нарыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 13-нд гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрүүгийн цагдаагийн газарт нэгэн иргэн “ОХУ-ын иргэнийг манай улсын иргэд дээрэмдэж, их хэмжээний мөнгийг нь аваад явчихлаа” гэх утга бүхий тайлбартай дуудлага өгсөн байна. Үүний дагуу цагдаа нар дээрэмдүүлсэн иргэдээс мэдүүлэг авах, хаана, юу хийж явах үед нь ямар хүмүүс дээрэмдсэн гэдгийг шалган тогтоох ажиллагааг шуурхай эхлүүлжээ. ОХУ-ын иргэн Г тухайн үед  онц их хэмжээний мөнгө буюу  50 мянган ам. доллар, 2500 евротой байсан байна.
Тэрбээр цагдаа нарт “Гэнэтхэн буутай, баг өмссөн, энгийн хувцастай дөрвөн залуу ороод ирсэн. Тэд гар хөлөнд нь өчиг хийж, буу тулган айлган сүрдүүлсэн. Бизнес хийхээр хадгалж байсан бүх мөнгийг минь дээрэмдчихлээ. Намайг их хэмжээний ам. доллар бэлэн аваад явж байгааг цөөхөн хүн мэднэ. Би барагтай хүнд өчүүлээд ойчихгүй. Тусгай арга техник эзэмшсэн хүмүүс намайг дээрэмдсэн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна. Ингээд цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг шуурхай илрүүлэх тусгай ажиллагааг эхлүүлжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээч нар гэмт хэрэгтнүүд огт ул мөр үлдээгээгүй, ойр орчмын хяналтын камер зэрэг ажиллагаагүй болсон зэргийг ажлын хэсгийнхэнд мэдэгдсэн байна. Цагдаа нар дээрэмчид наймуулаа байсан гэдгийг мэдээллийн мөрөөр тогтоожээ. Өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулсны үр дүнд сэжигтэй автомашиныг илрүүлснээр хэргийн зангилаа тайлагдаж, дээрмийг Тагнуулын ерөнхий газрын тусгай албанд ажилладаг, 1984-1992 онд төрсөн Н, Д, Л,  Б нар хийсэн болохыг илрүүлсэн байна. Ингээд энэ сарын 23-24-нд шилжих шөнө баривчилжээ.
Одоогоор хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж өгч байлаа. Эрүүгийн цагдаагийн газраас найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Үүнээс Тагнуулын ерөнхий газрын дөрвөн ажилтныг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тагнуулынхантай нэг баг болон дээрэм хийсэн дөрвөн залууг хилийн хориг тавин гадуур байцааж байгаа ажээ.
ТЕГ: Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна Дээрх хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Хэрэг шалгагдаж байгаа.
Тагнуулын ажилтнууд 50 мянган ам. долларыг юунд зарцуулах гэж байгааг хянаж байсан бололтой
Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байгаа тагнуулын ажилтнуудаас  мөрдөн байцаалт авсан. Одоогоор тэд үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “Тагнуулынхан тусгай ажиллагаа хийх үеэр ОХУ-ын иргэн их хэмжээний ам. доллартай явж байгаа гэх мэдээлэл ирсэн. 50 гаруй мянган ам. долларыг хааш нь, юунд зарцуулах вэ гэдгийг ажил хэргийн шугамаар  сонирхож, нягталсан  байх. Мэдээж шалгалтын явцад тодорхой хууль бус байж болзошгүй зүйлд ам.доллар зарцуулагдаж эхэлсэн бололтой. Энэ үеэр тагнуулын албаныхан хоорондоо үгсэн тохиролцож дээрэмдсэн байх” гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм.
Өөр нэгэн эх сурвалж “Тагнуулынхан тусгай ажиллагаа хийх үеэр цагдаа нар мэдсэн байх. Тэд нууц ажлын эхлэл болохоор дээрмийн гэмт хэрэг гэж олон нийтэд мэдэгдсэн байж болзошгүй” хэмээж байлаа.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих