Д.Сарангэрэл: Иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван, айдасгүй хандахыг хүсэж байна

emsaid111_20200126033038Амралтын өдөр хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  бодис, хэрэгсэл худалдан авах, илүү цагаар ажиллаж байгаа эмч, салбарын ажилтнуудын цалин хөлс, унаа машинд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Коронавирусийн тархалт, урьчилсан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлэгтэй холбоотой мэдээллийг баттай сурвалжаас буюу Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн нэг чиглэлээр өгч байх үүргийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Бид цөөхүүлээ, элдэв худал мэдээлэл сошиалаар тарааж, ард иргэдээ төөрөгдүүлмээргүй байна.

Тиймээс иргэд олон нийт та бүхэн асуудалд тайван, айдасгүй хандаж, ЭМЯ-аас өгөх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Бидний зүгээс өгч байгаа гол сэрэмжлүүлэг бол гараа сайтар савандаж угаах, амны маск зүүж хэвших, халдвар бүртгэгдсэн газруудад зорчихгүй байхыг мөрдөж ажиллаасай гэж хүсэх байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих