Баянзүрх дүүргийн Засаг даргын харшийг харлаа, эмнэлэгийн цонхоор

Ой хүрч буй охин минь “аастам” тусаад. . , дүүргийн эмнэлэгт би аваад хэвтлээ. Энэ өвчин нь агаартай холбоотой байж таарна. Хотын агаар гамшиг юм хойно, одоо агаарын сэдвийг түр хойш тавьчихъя. Уг нь агаартай тэмцээд байх шиг байдаг юм. Гэтэл агаарын бохирдолоос гарч буй сөрөг үр дагавартай тэмцэж, ярьж болдоггүй юм бол уу.   Хүүхдийн эмнэлэг чинь харин жинхэнэ гамшиг юм биш үү. Нэг умгар өрөөнд дөрвөн ор, нэг орон дээр хоёр хүүхэд, хоёр сахиур. Нийлээд найман хүүхэд, найман сахиурын амьсгаа, хөлс, баас  хааш, хаашаа арав алхам чийгтэй өрөөнд нийлчихээр юу болох уу. Эмнэлэг ийм болчихсон гэж арай ч бодож байгаагүй юм билээ. Дүрвэгсдийн хуаран ч юмуу гэлтэй. Сайд дарга энэ тухай мэдсэн л юм шиг билээ. Кувейтээс хүүхдийн эмнэлэг барьж өгөөч гэж бадар барьж яваад ирсэн тухай өнөөдөр зурагтаар ярьж байхаар нь муу хэлэх зүрх хүрсэнгүй. Гэхдээ нэг ойлгомжгүй юм байх юм. Яг энэ эмнэлгийн урд талд Баянзүрх дүүргийн Засаг даргын байр гэж хааны ордон шиг юм нээлтээ хийж байхыг тэр эмнэлгийн цонхоор харлаа.

Эд нарын хүүхэд өвдөхөөр хаана хэвтдэг бол гэж бодсон шиг л хөлсөө шударчихаад охиноо тариулахаар оочер руугаа яарсан даа.


URL:

Сэтгэгдэл бичих