Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаана
Улсын Онцгой комисс хуралдаанаар титэм вирустэй холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ болоод томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сургууль цэцэрлэгийг түр хугацаагаар амраах эсэх асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэгийг хаах санал гаргажээ. Улсын онцгой комисс хуралдаж, энэ саналыг хэлэлцэн шийдвэрлэж, сургууль, цэцэрлэгийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хаахаар боллоо.
У.МАНДАХ
URL: