ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГТ ЕВРОГИЙН ХЯМРАЛ НӨЛӨӨЛНӨ
ЛОНДОН. /Би-Би-Си/. Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац бараг хоёр дахин буурч магадгүй. Еврогийн бүсийн хямрал улам гүнзгийрсний улмаас дэлхийн эдийн засаг уналтад орох нь Хятадад ингэж нөлөөлнө. Ийм дүгнэлтийг Олон улсын валютын сангийн /ОУВС/ эдийн засагчид хийжээ.
Энэ онд Хятадын ДНБ 9,0 хувь бус 8,2 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг тус сан нэгдүгээр сард хийсэн билээ. Эдийн засагчдын таамаг үнэн бол, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдац 8,2 хувь бус харин хоёр дахин буурч 4,0 орчим хувь болж болзошгүй.
З.Амгалан
URL: