С.Энхбаяр: “Хаппи веритас” судалгааны зориулалттай төхөөрөмжөөр шинжилгээ авч байсан

14(722)ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалаар В, С вирусийн идэвхжил тодруулах шинжилгээг хийдэг лабораториудаас илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

ЭМДЕГ-ын Тамгын газрын  дарга Энхбаяр хэлэхдээ “Хаппи веритас”, “Ай ти”, “Итгэл” гэсэн гурван лабораторт улсын байцаагчийн акт тавигдсан. “Хаппи веритас”-т 876 сая төгрөгийн, “Итгэл”-д 280 сая, “Ай ти”-д 580 сая төгрөгийн акт тавигдсан. Энэ актын хугацаа биелэгдэх хугацаа өнгөрсөн. Энэ лабораториуд хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд хандсан.

Бусад лабораторт албан шаардлагууд хүргэгдсэн. Үүний үр дүнд дийлэнх нь албан шаардлагуудыг хүлээн авч алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу эрхийг нь сэргээж, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа.

“Хаппи веритас” лаборатори сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн учраас манайхтай гэрээ байгуулж ажиллаж байсан. Анх оношлогоо шинжилгээ хийх төхөөрөмж нь АНУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат төхөөрөмжөөр оношлогоо хийнэ гэж хүсэлтээ ирүүлсэн байдаг. Хяналт шалгалтын явцад бүрэн автомат төхөөрөмжөөрөө оношлогоо хийгээгүй байсан. Тэгсэн хэрнээ даатгалын сангаас санхүүжилт авахдаа бүрэн автоматаар шинжилгээ хийсэн мэтээр санхүүжилтээ авч байсан. Хагас автомат төхөөрөмжөөр шинжилгээ хийж байсан нь тогтоогдсон. Энэ төхөөрөмж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, судалгааны зориулалттай төхөөрөмж байсан.

“Ай ти” лабораторийн хувьд мэргэшсэн эмчгүй, лабораторийн мэргэшсэн хүний нөөцгүй ажиллаж байсан ноцтой зөрчил илэрсэн. Зөрчилтэй лабораториудын шинжилгээний хариу үнэн зөв гарсан эсэх нь манай байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаарахгүй асуудал.

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. 2018 оны дөрөвдүгээр сараас эхлээд хоёр дахь шат эхэлсэн. Нийтдээ Монгол Улсын 15-аас дээш насны бүх иргэн элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад явж байгаа. Энэ оношлогоо шинжилгээ хийлгээд элэгний В,С вирус эерэг гарсан үед мэргэжлийн эмчид хандаад, тухайн иргэнийг В,С вирусээ тоолуулах шаардлагатай гэж үзвэл ЭМД-ын сонгон шалгаруулалтад тэнцээд, гэрээ байгуулаад ажиллаж байгаа 28 лабораторт элэгний В,С вирусын шинжилгээ өгч байгаа.” Гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих