“Хүннү Эйр”-ийн захирал П.Мөнхжаргал хохирогчийн ахад “Цагдаагаар яваад ялахыг чинь харъя” гэжээ

   -“Хүннү Эйр”-ийн хүн чанаргүй  удирдлагуудын балаг-
Цуврал-1

f01ed3d53a7b8cbc81922d798280715b

Өнгөрсөн оны аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Хүннү Эйр” ХХК-ийн ажлын байранд О.Мэргэншагай гэдэг 23 настай механикч залуу нисэх онгоц хучих ажил хийж байгаад 3.7 метрийн өндөрөөс унаж хүнд гэмтсэн ноцтой хэрэг гарсан юм. Тэрээр тухайн өдөр нислэгт яваад ирсэн онгоцыг бороо, цаснаас хамгаалах зорилгоор өөр гурван залуугийн хамт дөрвүүлээ хучиж тавих үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Гэвч тус компаниас техникийн тэдгээр ажилтнууддаа хөдөлмөр хамгааллын наад захын арга хэмжээ зохион байгуулаагүй байжээ. Онгоцны арын тэнцвэржүүлэгчийг хамгаалж хучихын тулд зориулалтын шат зэрэг тусгай төхөөрөмж бүхий машиныг ашиглах ёстой атал тэдгээр залууст тийм машин гаргаж өгөөгүй байсан байна. Тэр бүү хэл, каск малгай, зохиулалтын ажлын хувцсаар ч хангаагүй байлаа.
Тэр шөнө механикч О.Мэргэншагай онгоцныхоо тэнцвэржүүлэгчийг хучих гээд 23 цаг 25 минутын орчимд хоол зөөдөг машин дээрээс далавчаар нь дамжин дээш авирч гаран гэнэт хальтарч газарт унаад ухаан алдсан байв. Уг нь зориулалтын шаттай машиныг  компанийн удирдлагууд ИНЕГ-аас түрээсээр авч ашиглах боломжтой байсан гэдэг. Гэвч харамсалтай нь огт хүсээгүй юу, эсвэл механикч залуус шөнийн цагаар онгоцноос нисэж үхнэ үү, амьд үлдэнэ үү бидэнд хамаагүй гэсэн зэрлэг байдлаар хандав уу. Ямартай ч энэ талаар удирдлагууд нь хуруу хумсаа ч хөдөлгөөгүйгээр барахгүй хүний амь эрсдэх аюул нүүрлэсэн тэрхүү айшигт ослын хэргийн газарт очсон Мөнхбаатар гэгч цагдаагаар албан ёсны үзлэг, тэмдэглэл ч хийлгээгүй,  нисэхийн цагдаагийн рапортод ч бичүүлээгүй байв. Мөн ИНЕГ-ынхан ослын талаар мэдээлэх тухай дүрмээр заагдсан үүргээ ч биелүүлэлгүй, таг чиг болж, нисэх буудлын камерт үлдсэн дүрс бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй хав дарж байгаа ажээ.  Харин тэр шөнө ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан Гантуяа гэгчийнх нь рапортод “Ухаан алдсан. Өндрөөс унасан байх магадлалтай” гэснээс өөр олигтой юм бичигдээгүй ажээ.  Зөвхөн энэ мэт хайхрамжгүй явдлуудыг тоочиход  үнэхээр сэтгэл шимширмээр муухай дүр төрх “Хүннү Эйр”-ээс анзаарагдана.
Хэргийн газраас хэсэг хүмүүс эмч дуудаж, О.Мэргэншагайд автобусан дотор үзлэг хийсэн нисэх буудлын жижүүрийн эмч Ариунболд гэгч нь дөнгөж ухаан мэдээ орох төдий ёолон гасалж хэвтсэн түүнийг хэд сэгсрээд “Ухаан санаа эрүүл” гэх маягийн цөөн үг өгүүлбэр бичээд түргэн тусламж дуудсан байлаа. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон О.Мэргэншагай маргааш өглөө нь мэс засалд орж, бүтэн хоёр сар гаруй ухаангүй хэвтжээ. Энэ хугацаанд “Хүннү эйр”-ийн хүнлэг бус удирдлагуудаас хэн нь ч үзэгдсэнгүй. Одоо болтол эмчилгээний зардал зэрэгт нэг ч төгрөгийн хандив туслалцаа үзүүлсэнгүй.  Хохирогчийн тархины эд эс хүнд гэмтсэн, цууралт ихтэй тул хөл, гар саажилттай, босож явж чадахгүй,  амьдын тамд унаад хэвтэж байхад компанийх нь зүгээс ийм муухай чанар гаргана гэж үнэндээ хэн санах билээ.
Хэргийн газарт болсон үйл явдлууд болон дараа дараагийн тиймэрхүү хүйтэн цэвдэг харилцаанаас ийнхүү түүвэрлэн ажиглахад “Хүннү Эйр” компанийн удирдлагууд анхнаасаа хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөндөө бантаад сүүлдээ  хохирогчийн амь насаар тоглоод өнгөрсөн ч яахав гэсэншүү тэнэг араншин гаргахаар  тооцсон юм биш байгаа хэмээн хэн хүнгүй хардахад хүргэж буйг нуух юу байхав.

Хохирогчийн авга ах Д.Совд хэлэхдээ “Би компанийх нь захирал П.Мөнхжаргалтай уг ослын талаар ярьж үзсэн. Гэтэл тэр “Танай дүү чинь дур мэдэн онгоцноос бууж яваад унасан. Та нар цагдаагаар яваад ялахыг чинь харъя гэсэн. Тухайн үед цагдаа нар яагаад хэргийн газрын үзлэг хийгээгүй юм бэ гэж асуухад ийм л хариу өгч байгаа юм даа” гээд хоолой нь зангирч байлаа.
Үргэлжлэл бий.

Шуурхай.мн


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 22 January 2020

нямдорж хууль хүчний байгуулагыг 30 аад оны ногоон малгайтнууд болгож,нийгэмийг хагалж иргэний дайнд оруулж дарангуйлалын засаг болгож ,гадныхан баялаг ыг сорох,бэлтгэл ажил явж бгаа юм бишүү

Сэтгэгдэл бичих