Хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

f04031e31c42a69abd93e15e49fe745a

2015 оноос “Бавгар” гэдэг компанитай гэрээ байгуулж ажилласан гэх мэдээллээр хурандаа Б.Цогтбаярг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөөд шалгахаар ажиллаж байна. ЦЕГ-аас компани болон цагдаагийн албан хаагчдыг хохироохгүйгээр шийдэхээр ажиллаж байна.

Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж байна.

Цагдаагийн газраас “Бавгар” ХХК-иас Авлигатай тэмцэх газарт баримт материал өгсөн хэмээн мэдээлсэн. Манайхаас ч мөн хяналт шалгалтаа хийж, гэмт хэргийн шинжтэй байвал АТГ-т шилжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

“Хууль сахиулагч” хотхонд байр захиалсан 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ хүлээж байгаа аж. Цаашид барилгын үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр үргэлжлүүлнэ гэдгийг цагдаагийн хурандаа Ж.Болд мэдэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих