Эбагийн эхнэр дахин ихэр хүүхэдтэй болов

“Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбагийн гэргий Ж.Бямбажав саяхан БНСУ-д амаржаад дахин хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүнийг нөхөр болон төрийн шагналт, дуучин Д.Болдтой хамтдаа Сингапур явахаар онгоцны билет захиалах мөчид дэргэдүүр нь өнгөрсөн бүсгүйчүүд “Дөрвөн хүүхэд төрүүлчихээд ийм сайхан биетэй байх гэж” хэмээн шивнэлдэж байсан гэнэ. Ж.Бямбажавыг ахмад циркчин Д. Жанчивдоржийн охин гэдгийг хүмүүс мэднэ. Аавынхаа мэргэжлийг өвөлж, нэг хэсэг циркийн урлаг хөөсөн ч айлын бэр болсноосоо хойш зөвхөн гэр бүлдээ анхааралаа хандуулах болсон юм. Сонирхуулахад Б.Эрдэнэбатын гэргий Ж.Бямбажав нь Д.Болдын эхнэр Бямбасүрэнгийн ихэр юм. Тун удахгүй амаржих Бямбасүрэнд ихэр хүүхэд төрүүлэхийг хүсье. Монголынхоо үрс маш олон болох болтугай. У.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих