Хаан банкны удирдлагын баг ажлаа өгөхөөр болжээ

84059250_755049265017945_782434120960573440_n_20200120162044Хаан банкны удирдлагын багийн гол гол захирлууд ажлаа өгөх нь тодорхой болжээ. Тус банкны гүйцэтгэх захирал Жон Биллийн гэрээний хугацаа дууссан тул гэрээг цаашид сунгахгүй болсон бол түүнийг дагаад чадварлаг менежментийн багийн тодорхой тооны захирлууд ч ажлаа өгч байгаа гэсэн явган яриа тус банкин дээр өрнөж байна.

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн хувьчлалын талаарх яриа ийнхүү менежементийн багт нөлөөлж эхэлсэн бололтой. Монголын Улсын хамгийн том бөгөөд ихээхэн ашигтай ажилладаг Хаан банкны удирдлагын багийг солих болсон гол шалтгаан нь хувьчлалтай шууд холбоотой хэмээн хардах хүмүүс байна. Ингэж хардах нь ч үндэслэлтэй юм. Тус банкны гол хувьцаа эзэмшигч Япон Улсын иргэн Хидео Савада өөрийн эзэмшлийн хувиа зарахаар болсон.

Гол хувьцаа эзэмшигч Хидео Савадагийн томилсон одоогийн гүйцэтгэх захирал АНУ-ын иргэн Жон Билл Хаан банкыг өндөр ашигтай ажиллуулсан ч гэсэн ийнхүү ажлаа өгөх болжээ.  Хэзээнээсээ гадаад захирлуудаар удирдуулан Монгол Улсын тэргүүлэх банк болтлоо томорсон Хаан банкийг одоо хэн удирдах нь таавар хэвээр үлдээд байна.

Хэрвээ удирдлагын багийг Монголчууд авбал ихээхэн эрсдэлтэй.  Хаан банкны гүйцэтгэх захирлаар Монгол хүн томилогдвол эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид ч анхааруулж байна. Энэхүү анхааруулга нь ч ортой.  Хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн оны өдийд дампуурлаа зарласан Капитал банкыг нэрлэж болно. Хаан банкны хажууд Капитал банк бол хөлд ороогүй нялх хүүхэдтэй адил. Арав гаруй их наяд төгрөгийн активтай тус банк манай улсын эдийн засагт ихээхэн нөлөөтэй юм.

Монгол улсын банкуудын дампуурсан түүхээс харахад Монголчууд бие даан банкаа удирдаж чаддаг уу гэсэн асуулт урган гарна. Ийнхүү Монгол Улсын хамгийн том банк хувьчлалын шуугиан дор асуудал үүсгэж эхлэх нь тодорхой боллоо.

Хамгийн олон харилцагчтай, хамгийн олон тэтгэвэрийн зээлтэй, хамгийн олон салбартай гээд Хаан банк нь хамгийн том банк гэдгийг тодотгох тодотгол олон. Өдгөө Хаан банкыг хэн удирдах вэ гэдэг асуудал Үндэсний Аюулгүй байдлын хэмжээнд ч яригдах ёстой. Иймд Хаан банкны хувьчлал болон хэн удирдах талаар Монголын иргэн бүрээс гадна эрх мэдэлтнүүд ч анхаарал хандуулах цаг нь болжээ.

http://zuv.mn/lot


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 January 2020

Угаасаа хувийн банкыг хувьчилна гэж юу гэсэн үг вэ?

Сэтгэгдэл бичих