Facebook компани Хятадын удирдагч Ши Жиньпинээс уучлалт гуйв
Facebook компани техникийн алдаатай орчуулгаас үүдэн Хятадын удирдагч Ши Жиньпинээс уучлалт гуйлаа. Учир нь тус цахим сүлжээн дээр Ши Жиньпиний нэрийг бирм хэлнээс англи хэл рүү хөрвүүлэхэд Mr.Shithole хэмээн орчуулагдаж байжээ.
Тодруулбал, тус компани өчигдөр буюу Бямба гарагт алдаагаа зассан тухай мэдэгдэж, уучлал гуйжээ.
Ши Жиньпин өнгөрсөн өдрүүдэд Мьянмар улсад төрийн айлчлал хийсэн юм. Түүний айлчлалын хоёр дахь өдөр Фэйсбүүк үйлчилгээ нэрийг нь бирм хэлнээс англи хэл рүү орчуулахдаа “Mr.Shithole” хэмээн хөрвүүлсэн нь илэрсэн байна.
Энэ нь бохир заваан газар/жорлон гэсэн утгатай үг. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын эх үүсвэр болдог Африк тивийн улсуудыг “shithole countries” гэж ярьсан тухай баримт ил болж, хүчтэй шүүмжлүүлж байсан юм.
Тиймээс ”Facebook” компани өөрсдийн мэдэгдэлдээ “Facebook дээр бирм хэлнээс англи хэл рүү алдаатай орчуулж буй техникийн асуудлыг бид зассан. Ийм алдааг дахиж гаргахгүй байх тал дээр ажиллана. Ийм алдаа гргасандаа гүнээ харамсч байна” гэжээ.
Эх сурвалж: Уahoo.com
URL: