Г.Уянгыг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа нэр дэвшүүлэхгүй гэжээ

c22bffaf6b0dЕрөнхийлөгч Х.Баттулгын хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээ өнгөрөгч баасан гарагт /2020.01.17/ өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдсэн билээ. Тэгвэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнийг Ардчилсан намаасаа нэр дэвшүүлэхгүй гэжээ.

Энэ тухай Г.Уянга, “АН-аас нэр дэвших болзлыг 60 саяас бусдаар хангасан ч С.Эрдэнэ дарга намаасаа нэр дэвшүүлэхгүй гэлээ” гэжээ.

Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын “Иргэний эвсэл”-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын “Шударга Ёс” эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын “Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл” эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.

uyanga1

Г.Уянга: Би Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшинэ

Энэ жил УИХ-ын ээлжит сонгуулийн жил. Үүнтэй холбоотойгоор ямар хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тухай таамаг төдий мэдээллүүд гарч байна.

Тухайбал 2012-2016 оны парламентад “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Г.Уянга 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших болсноо өнөөдөр зарлалаа. Тэрээр өөрийн facebook хуудастаа “Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм, нэг мөсөн хариулъя” гэжээ.

uyanga2

 

iSee.mn


URL:

Сэтгэгдэл бичих