Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворыг удахгүй Монголд авчирна

fa63ce2119cb996c22e419f2beacbdfd09713f3fАНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад буцааж өгөхөөр болсон. Учир нь тус улстай “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн 9-р сард оролцсон билээ.

Тэгвэл “Эдгээр үлэг гүрвэлийн араг яснуудыг мэргэжилтнүүдийн үзлэгт оруулж дууссан төдийгүй удахгүй Монгол руу ачуулна” хэмээн АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ё.Отгонбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Монгол Улсаас АНУ руу хууль бусаар хил давуулсан 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн чулуужсан долоон олдворыг буцааж өгөхөөр болсон юм. Эдгээрийн дунд Алиорам тиранозаврын гавлын яс, Протосератопс үлэг гүрвэлийн бүрэн яс болон өндөгний үүр зэрэг маш ховор олдворууд байгаа тухай мэдээлэл бий.  Алиорам үлэг гүрвэлийн яс нь зөвхөн Монголын говиос олддог нэн ховор, гайхалтай тиранозаврын олдвор юм.

Өмнө нь АНУ-аас үлэг гүрвэлийн 23 олдворыг Монгол Улсад буцааж байсан. Үүний нэг нь олны сайн мэдэх 2014 онд буцаан авч байсан Тарбозавр Батаарын олдвор юм.


URL:

Сэтгэгдэл бичих