Йеменд пуужингийн цохилтын улмаас олон цэрэг амиа алджээ

5e24e19eb0228Йемен улсын төв нутгийн Мариб мужид пуужингийн цохилтын улмаас 80 цэрэг амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ.

Йемений нийслэл Сана хотоос зүүн зүгт 170 орчим километр зайд оршдог цэргийн бэлтгэлийн бааз бямба гарагт пуужингийн цохилтод өртжээ. Йемений Засгийн газар уг халдлагыг хусит босогчид үйлдсэн хэмээн буруутгасан боловч халдлагын хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна.

Цаашид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Йемений Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хади “Saba” төрийн мэдээллийн агентлагаар дамжуулан уг халдлагыг зэмлэн буруушаажээ.


URL:

Сэтгэгдэл бичих