Төлбөрийн картын хэрэглээ ба залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!!!
Монгол улсад дотоодын болон олон улсын цахим төлбөрийн картыг ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэн Та дараах сэрэмжлүүлгийг анхаарна уу:
- Иргэн та өөрийн картаар төлбөр, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж гүйлгээ бүрт хяналт тавих
- Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байх
- Арилжааны банкны пос машинаар үйлчилж буй иргэн, үйлчилгээний
ажилтан таны картыг өөр төхөөрөмж дээр давхар уншуулах үйлдэл хийвэл гүйлгээг татгалзаж, энэ тухай арилжааны банк болон Цагдаагийн байгууллагад мэдэгдэх
- Карт, төлбөрийн хэрэгслийн мэдээлэл, пин кодыг бусдад задруулахгүй байх
- АТМ-аар үйлчлүүлэхдээ үл таних хүнээс тусламж авахгүй байх.
- Цахим худалдан авалт хийж төлбөр төлөх үедээ интернет сайтын журам, төлбөр хүлээн авах нөхцөлтэй сайтар танилцаж данс болон картны мэдээллээ оруулахдаа анхаарч нягтлаж шалгах.
Та хувийн мэдээллээ чанд хадгалаж залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү!
URL: