Сэтгэл амар амьдаръя…
Бусдад харуулах гэж амьдарвал хэтэрхий ядрана. Өөртөө л сэтгэл хангалууныг мэдэрч байвал бусдаас ичих хэрэггүй. Хүч хүрэхгүй зүйл байвал орхиж бас сур.
Нээх их өр зээл тавьж, гангарч чамирхаад яахав. Үхтлээ ажиллаад, олсон мөнгөөрөө гар утас, машин авч байхаар тохь тухтай амьдрах гэрээ сайхан тохижуул. Жижиг машин чинь болоод байвал өр зээл тавьж, том машаан аваад юу хийнэ. Машиндаа ер нь амьдрах уу? Гэр шиг сайхан газар үгүй. Хэмнэж байгаад санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үедээ л юу дуртайгаа ав. Гэхдээ санхүүгийн төлөвлөгөө байвал сайн.
Монголчууд бид чинь хадгалж сураагүй ард түмний тоонд ордгийн гэсээн. Эсвэл хадгаламж бий болго. Хэзээний тогтвортой амьдраад эхэлчихсэн хүнтэй дөнгөж ажлын хөлсөө аваад, бусдад харагдах гэж адилхан байх гэж барьцаад яахав.
Ер нь гэнэтийн ямар нэгэн зүйл боллоо гэхэд хадгаламж гээч нь хэрэг болно шүү. Өвдөж хавдсан үед. Бидний нүдээр болоод байдаг хүмүүс эмчилгээний мөнгө төгрөг гээд уриалж байна.
Аль аль талдаа илүү ухаантай, бодолтой байх нь дээр байх шүү. Ухаан, санаа авдаг эргэн тойрны хүмүүстээ мааш их баярлалаа.
Нэг найз минь чамгүй мөнгө олдог ч барьсан гар утас нээг хөөрхөн жижигхээн. Бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байж гэсэн түүний яриа надад бас ухаарал хайрласан юм даа, тээр нэгэн жил.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
URL: